A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМГАГ

ХАРХОРИН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 03

Хархорин сум

Газрын төлбөрийн итгэлцүүр, төлбөрийн хэмжээг тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3; 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. "Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог"-ийн 1 га газрын суурь үнэлгээ, итгэлцүүр газрын төлбөрийг 1 дүгээр хавсралт, "Хот, суурингийн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээ"-ийг 2 дугаар хавсралт, "Зам, шугам сүлжээний газрын төлбөр"-ийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Л.Энхбат/-т үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг ДБГЗБ, БЭАХороо, дарга /Б.Чагнаадорж/-д даалгасугай

4. Энэ тогтоолыг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Л.ГАНБАТ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 6 сарын 10-ны өдөр

Дугаар 10/11

Хархорин сум

Тогтоол хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны "Сумдын газрын үнэлгээний бүсийн зураг, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 08/04 дугаар тогтоолыг үндэслэн ТОГТООХ нь:

1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны "Газрын төлбөрийн итгэлцүүр, төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2. Тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулах саналыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ц.Батцэрэн )-д үүрэг болгосугай.

ДАРГА Д.ГАНТӨМӨР