Хэвлэх DOC Татаж авах
/Бат-Өлзий сум/ Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн  хэмжээг шинэчлэн тогтоох тухай

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАТ-ӨЛЗИЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр                      Дугаар 05                    Улаанбаатар хот

  Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.”д”, дэхь хэсэг,  Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 182 дугаар тогтоол, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанарыг харгалзан зурагласан газрын үнэлгээний тойрог, дугаар, нэршлийн зургийг нэгдүгээр хавсралтаар, Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн суурь үнэлгээ, итгэлцүүр, төлбөрийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар, Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газрын суурь үнэлгээ, итгэлцүүр, төлбөрийн хэмжээг гуравдугаар хавсралтаар, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газрын суурь үнэлгээ, итгэлцүүр, төлбөрийн хэмжээг дөрөвдүгээр хавсралтаар, худалдаа бүх төрлийн үйлчилгээний зориулалттай газрын суурь үнэлгээ, итгэлцүүр, төлбөрийн хэмжээг тавдугаар хавсралтаар, хот тосгон суурин газрын үнэлгээ, итгэлцүүр, төлбөрийн хураамжийн хэмжээг зургаадугаар хавсралтаар, зам, шугам сүлжээний зориулалттай газрын суурь үнэлгээ, итгэлцүүр, төлбөрийн хураамжийн хэмжээг долоодугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /М.Жамъяншарав/-т даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 10 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

ДАРГА                           Д.ЦЭРЭНТОГТОХ