A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг батлах тухай /БНбД 31-21-18/
Бүлэг: 1979

БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 188

Улаанбаатар хот

Барилга байгууламжийн норм,нормативын баримт бичиг батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дүгээр зүйлийн 33.1.2 дахь заалт, Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн 2017 оны 17 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Хүлэмж ба шилэн даралга" /БНбД 31-21-18/ барилгын норм ба дүрмийг хавсралтаар баталсугай.

2. Батлагдсан барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг хэвлэн олшруулж холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл хүргэх, мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Л.Билэгжаргал/, "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-д тус тус даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Улсын барилгын хороо"-ны 107 дугаар тогтоолоор батлагдсан "Теплицы и парники" /СНиП 2.10.04-85/ баримт бичгийг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Х.БАДЕЛХАН