A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 351

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2018 оны 40 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.5, 13.12-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам"-д дор дурдсан агуулга бүхий 2.23, 2.24 дэх заалтыг тус тус нэмсүгэй:

1/ "2.23. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь асрамжийн газарт амьдарч байгаа хүүхдийн овог, эцгийн нэр, нэр, регистрийн дугаар, шилжилт хөдөлгөөний мэдээллийг сар бүрийн 5-ны дотор нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ."

2/ "2.24. Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдах хүсэлт гаргасан, эсхүл дахин үнэлгээнд хамрагдсан өрхийн хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргааны түвшинг үнэлсэн сараас эхлэн тооцож олгоно."

2. Мөн журмын 3.10 дахь заалтыг дор дурдсанаар өөрчилсүгэй. 1/ "3.10. Бүтэн өнчин, эцэг, эхгүй болон асран хамгаалагч тогтоогдоогүй шалтгаанаар асрамжийн газарт амьдарч байгаа хүүхдийн мөнгийг энэ журмын 2.23-т заасны дагуу хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн мэдээллийг үндэслэн өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг харгалзахгүйгээр олгоно."

3. Мөн журмын 2.1 дэх заалтын "Хүүхдийн эх" гэсний өмнө "Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн" гэж, 3.8 дахь заалтын "ажилтанд" гэсний өмнө "сум, хорооны нийгмийн" гэж тус тус нэмсүгэй.

4.Мөн журмын 2.22 дахь заалтын "түвшингийн онооны" гэснийг "түвшинг тодорхойлох судалгааны" гэж, 4.5 дахь заалтын "мэдээллийг шинэчилсний" гэснийг "мэдээллийг шинэчилж өрхийн амьжиргааны түвшинг үнэлсний" гэж, "мөнгийг нөхөн олгоно" гэснийг "өрхийн амьжиргааны түвшинг үнэлсэн сараас эхлэн тооцож олгоно." гэж тус тус өөрчлөн найруулсугай.

5. Энэ тогтоолыг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ