A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

БАЯНГОЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 10/02

Ширээт

Газрын үнэлгээний итгэлцүүр, бүсчлэл шинэчлэн тогтоох тухай

Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Засгийн газрын 2018 оны "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээ тогтоох тухай" 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Сумын нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөр тодорхойлох итгэлцүүрийг 1 дүгээр хавсралтаар батласугай.

2. Газрын төлбөр тодорхойлох итгэлцүүрийг хэрэглэх хил заагийн бүсчлэлийн зураглалыг 2 дугаар хавсралтаар батласугай.

3. Иргэн аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтанд байгаа газрын төлбөрийг жил бүр ногдуулан, гэрээг дүгнэх, орлого төвлөрүүлэх ажлыг оновчтой зохион байгуулж, ИТХ-ын хуралдаанд бүтэн жилээр тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /А.Мөнхбат/-д үүрэг болгосугай.

4. Энэхүү тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

5. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Газрын үнэлгээний итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай" 2009 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 02/10 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯНГОЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 08/07

Ширээ

Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай

Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь заалт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн "Сумдын газрын үнэлгээний бүсийн зураг, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээ тогтоох тухай" 08/04 тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтад 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр орсон өөрчлөлтийн хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумдын газрын үнэлгээний бүсийн зураг, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээ тогтоосонтой холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн "Газрын үнэлгээний итгэлцүүр, бүсчлэл шинэчлэн тогтоох тухай" 10/02 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 4063 дугаарт бүртгэлтэй уг тогтоолыг хүчингүйд тооцсон тухай мэдээллийг хуулийн хугацаанд Хууль зүйн яаманд хүргэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Ш.Төмөрбат/-д үүрэг болгосугай.

ДАРГА Д.ЧИНЗОРИГ