Хэвлэх DOC Татаж авах
Газрын үнэлгээний итгэлцүүр, бүсчлэл  шинэчлэн тогтоох тухай

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

БАЯНГОЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2018 оны 11 дүгээр сарын 28-ны  өдөр                                                              Дугаар 10/02                                                                                    Ширээт

Газрын үнэлгээний итгэлцүүр, бүсчлэл

шинэчлэн тогтоох тухай

            Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Засгийн газрын 2018 оны “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээ тогтоох тухай” 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Сумын нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөр тодорхойлох итгэлцүүрийг 1 дүгээр хавсралтаар батласугай.  

2. Газрын төлбөр тодорхойлох итгэлцүүрийг хэрэглэх хил заагийн бүсчлэлийн зураглалыг  2 дугаар хавсралтаар батласугай.

3. Иргэн аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтанд байгаа газрын төлбөрийг жил бүр ногдуулан,  гэрээг дүгнэх, орлого төвлөрүүлэх ажлыг оновчтой зохион байгуулж, ИТХ-ын хуралдаанд бүтэн жилээр тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /А.Мөнхбат/-д үүрэг болгосугай.

4. Энэхүү тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

5. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын үнэлгээний итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай”  2009 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 02/10 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

 

 

ДАРГА                               Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ