A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗҮҮНБАЯН-УЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар 9/05

Баян-Улаан

ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралт ёсоор баталсугай.

2. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу аж ахуй нэгж, байгууллага, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын засаг дарга /Б.Ууганбаяр/-т даалгасугай.

3. Дээрх тогтоолын хэрэгжилтийн талаар хагас жил тутамд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж байхыг Засаг дарга /Б.Ууганбаяр/, татварын улсын байцаагч /Б.Ундрал/, Байгаль орчны хяналтын улсын байцаагч /Т.Цогзолмаа/ нарт үүрэг болгосугай.

4. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын хороодод үүрэг болгосугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 34 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА П.МӨНХТӨГС