A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

ХАЙРХАНДУЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 07/03

Марзат

Газрын төлбөр, үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн итгэлцүүр хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 9 дүгээр зүйлийн 9.1, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоол "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" ыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан зурагласан газрын үнэлгээний бүсийн зураг /худалдаа бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хамтын хэрэгцээ, ХАА-н үйлдвэрлэл, хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалтаар/-ийг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоог утгыг үнэлгээний бүсчлэл, газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангилалаар тус бүрээр тооцож хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хагган ажиллахыг сумын Засаг дарга /Ч.Ганхуяг/-д даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 34 дугаар тогтоол "Сумын үнэлгээний бүсийг шинэчлэн тогтоох тухай"-ыг 2018 оны 12 сарын 31-ний өдрөөс хүчингүйд тооцож, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн шинэ тогтоолыг дагаж мөрдсүгэй.

ДАРГА П.АЛТАНГАН

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАЙРХАНДУЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 06/08

Хайрхандулаан сум

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь заалт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 08/04 дүгээр тогтоол "Сумдын газрын үнэлгээний бүсийн зураг, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээ тогтоох тухай"-ыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг. 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хуульд өөрчлөлт оруулснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас "Сумдын газрын үнэлгээний бүсийн зураг, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" тогтоон захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 5731 дугаарт бүртгэгдсэн. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн "Газрын төлбөр, үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай 07/03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 4065 дугаарт бүртгэлтэй тогтоолыг хүчингүйд тооцсон тухай мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Долгорсүрэн)-д үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА П.АЛТАНГАН