A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

УЯНГА СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 09/06

Онги

Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. "Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн дугаар нэршлийн зураг"-ийг 1 дүгээр хавсралт, "Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог"-ийн 1 га газрын үнэлгээ, итгэлцүүр газрын төлбөрийг 2 дугаар хавсралт, "Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газрын 1 га газрын суурь үнэлгээ, итгэлцүүр газрын төлбөр"-ийг 3 дугаар хавсралт, "Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газрын 1 га газрын суурь үнэлгээ, итгэлцүүр газрын төлбөр"-ийг 4 дүгээр хавсралт, "Худалдаа, бүх төрлийн үйлчилгээний зориулалттай газрын 1 га газрын суурь үнэлгээ, итгэлцүүр газрын төлбөр"-ийг 5 дугаар хавсралт, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газрын 1 га газрын суурь үнэлгээ, итгэлцүүр газрын төлбөр"-ийг 6 дугаар хавсралт, "Зам, шугам сүлжээний газрын төлбөр"-ийг 7 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ноогдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Доржтогоо/-д газрын даамал /С.Саранцэцэг/ нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 2/32 дугаар тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр хүчингүйд тооцож, 2019 оны 01 дүгээр сарын 02-ний өдрөөс эхлэн шинэ тогтоолыг дагаж мөрдсүгэй.

ДАРГА Б.ГАНБАТ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ УЯНГА СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 08/12

Уянга сум

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 8 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

Нэг.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 08/04 тоот тогтоолоор сумдын газрын суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг тогтоож баталсан тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Г.САНГИЛЭГ