A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамж батлах тухай

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 88

Улаанбаатар хот

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн харъяа Эрчим хүч ус хангамж /цаашид "ЭХУХ" гэх/-ийн 1, 2 дугаар анги, Барилга ашиглалт, үйлчилгээ /цаашид "БАҮ" гэх/-ний 1, 2, 3 дугаар ангийн төмөр замын дагуух буудал, өртөө, зөрлөг, суурин газрын хэрэглэгчдэд үзүүлэх цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралт 1, усны үйлчилгээний суурь хураамжийг хавсралт 2-оор тус тус баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2019 оны 01 дүгээр сар 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Улаанбаатар төмөр зам" ХНН/Д.Жигжиднямаа/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан тус Зохицуулах зөвлөлийн 2015 оны 32 дугаар тогтоол, 2015 оны 40 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцон, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Зохицуулах зөвлөлийн нарийн бичиг, Тусгай зөвшөөрлийн алба /Г.Нарантуяа/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/, Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/-нд тус тус даалгасугай.

ДАРГА Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН Б. АМАРСАНАА

Ж.ДАВААЦЭРЭН

Г.ЦОГТСАЙХАН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ