A

A

A

Бүлэг: 1979

"Дулаан шарын гол" ТӨХК-ийн цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамж батлах тухай

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 92

Улаанбаатар хот

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2 дахь, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Дархан Уул аймгийн Шарын гол сумын "Дулаан шарын гол" ТӨХК-ийн цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралт 1-ээр, усны үйлчилгээний суурь хураамжийг хавсралт 2-оор тус тус баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Дулаан шарын гол" ТӨХК /Б.Энхцэцэг/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2014 оны 61 дүгээр тогтоолыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

4.Хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлэн, батлагдсан тарифыг хэрэглэгчдэд мэдээлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг "Дулаан шарын гол" ТӨХК /Б.Энхцэцэг/-д даалгасугай.

5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцон, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Зохицуулах зөвлөлийн нарийн бичиг, Тусгай зөвшөөрлийн алба /Г.Нарантуяа/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/, Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/-нд тус тус даалгасугай.

ДАРГА Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН Б.АМАРСАНАА

Ж.ДАВААЦЭРЭН

Г.ЦОГТСАЙХАН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ