Хэвлэх DOC Татаж авах
/Гучин ус/ Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

ГУЧИН-УС СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 20-ны  өдөр                                                                        Дугаар 08/03                                                                                        Аргуут                                             

Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн

   хэмжээг шинэчлэн тогтоох тухай

           Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д” дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Тус сумын нутаг дэвсгэрт  мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн батлагдсан тарифын дагуу байгууллага, аж ахуй нэгж, үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд, айл өрхүүдэд дагаж мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Р.Намгилрагчаад/-д үүрэг болгосугай.

3. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сумын татварын орлогод төвлөрүүлэн үр дүнг хагас, бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж байхыг сумын  Засаг дарга /Р.Намгилрагчаа/-д үүрэг болгосугай.

4. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны “Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг шинэчлэн тогтоох тухай” 02/09 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ДАРГА                                 Х.ЭНХТАЙВАН