A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 09/11

Арвайхээр

ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн хэмжээ тогтоох тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.3 дахь заалт тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:

1.Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэгдүгээр хавсралтаар, рашаан, шавар ашигласны төлбөрийн хувь хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Байгалийн нөөц бүхий ургамал, рашаан, шавар ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд тогтоолыг хүргүүлж, суртчилан, хэрэгжилт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /Г.Ганболд/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 10/03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА А.ИШДОРЖ