A

A

A

Бүлэг: 1979

/Өвөрхангай аймгийн ИТХ-ын 2019 оны 10/02 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дугаар 09/13 Арвайхээр

Газар нутгийг аймгийн тусгай хамгаалалтад авах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.-ын "к", Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Байгалийн унаган төрх, өвөрмөц тогтоц, түүх, соёлын дурсгал бүхий газар нутгийг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах зорилгоор хавсралтад заасан нутаг дэвсгэрийг 15 /Арван таван/ жилийн хугацаагаар аймгийн тусгай хамгаалалтад авсугай.

2. Аймгийн тусгай хамгаалалттай газрын хилийн зааг, байршлын эргэлтийн цэгийг 1 дүгээр, Онги, Таац голуудын урсац бүрэлдэх эхийн хилийн зааг, байршлын эргэлтийн цэгийг 2 дугаар, аймгийн тусгай хамгаалалттай газарт мөрдөх дэглэмийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 13/02 тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Аймгийн тусгай хамгаалалтад авсан газарт холбогдох хууль, тогтоомж, мөрдөх дэглэмийн хэрэгжилтийг хангаж, хамгаалалтын байдалд хяналт тавьж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

5. Аймгийн тусгай хамгаалалтад авсан тухай шийдвэрийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэн баталгаажуулах, Онги, Таац голын урсац бүрэлдэх эхийн газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахуулах ажлыг хэрэгжүүлэхийг аймгийн Засаг дарга /Г.Ганболд/-д даалгасугай.

ДАРГА А.ИШДОРЖ