Хэвлэх DOC Татаж авах
ХУВААРЬ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / УЦУОШТ-үүд цаг агаарын мэдээний хангалтын ажлыг өөр хоорондоо орлон ажиллах хуваарь , УЦУОШТ-үүд цаг агаарын м

УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ХУВААРЬ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / УЦУОШТ-үүд цаг агаарын мэдээний хангалтын ажлыг өөр хоорондоо орлон ажиллах хуваарь , УЦУОШТ-үүд цаг агаарын мэдээний хангалтын ажлыг өөр хоорондоо орлон ажиллах журам /

1998 оны 04 дугаар сарын 03-ний өдөр Улаанбаатар хот





Дугаар 14

"Иргэний агаарын тээврийн нислэгийг цаг агаарын мэдээгээр хангах дүрэм"-ийн 2 дугаар зүйлийн "г" заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:
1. "УЦУОШТ-үүд цаг агаарын мэдээний хангалтын ажлыг өөр хоорондоо орлон ажиллах хуваарь" -ийг 1 дүгээр хавсралтаар, "УЦУОШТ-үүд цаг агаарын мэдээний хангалтын ажлыг өөр хоорондоо орлон ажиллах журам"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэхүү журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг УЦУОШГ-ын мэдээлэл үйлчилгээний ажил хариуцсан мэргэжилтэн Э.Найдан, өдөр бүр шуурхай хяналт тавьж байхыг НЦУТ-ийн дарга Б.Жамбаагарав, УЦУХ-ийн захирал Л.Нацагдорж нарт даалгасугай.
3 Энэхүү журмыг чанд мөрдөн ажиллахыг аймгийн УЦУОШТ-ийн захирал нарт даалгасугай.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан УЦУОМУА-ны 1995 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 4 дүгээр протоколоор / баталсан "УЦУОШТ-үүд нислэгийн болон нийтийн хэрэгцээний урьдчилсан мэдээ зохиох ажлыг өөр хоорондоо орлон ажиллах журам" -ыг хүчингүй болсонд тооцсугай.


ДАРГА З.БАТЖАРГАЛ


1998 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр улсын бүртгэлийн 1177 дугаарт бүртгэсэн