A

A

A

Бүлэг: 1979

ОРХОН АЙМАГ

БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 7 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ

БУС II ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 02

Эрдэнэт

Газрын үнэлгээ, төлбөрийн бүс, итгэлцүүр, тоон утгыг тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Засгийн Газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1,2 дугаар заалтуудыг тус тус үндэслэн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус II дугаар хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:

1."Баян-Өндөр сумын иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын үнэлгээ, төлбөрийн бүс"-ийг I хавсралт, "Худалдаа бүх төрлийн үйлчилгээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн болон хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрийн зориулалтын газрын төлбөр, үнэлгээний бүс"-ийг II хавсралт, "Газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн зургийн солбицол"-ыг III хавсралт, "Газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн итгэлцүүр, тоон утга"-ыг IV хавсралт, "Уурхайн эдэлбэрийн газрын төлбөрийн бүсийн итгэлцүүр, тоон утга"-ыг V хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү тогтоолыг 2019 оны 01-р сарын 01-нээс эхлэн мөрдөж ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн тоон утгыг тогтоох тухай" Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2007 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б. БААСАНСҮРЭН

ОРХОН АЙМАГ БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ IX ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 03

Эрдэнэт

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4 дэх заалт, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр "Газрын үнэлгээ, төлбөрийн бүс, итгэлцүүр, тоон утгыг тогтоох асуудлыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал батлахаар нэмэлт өөрчлөлт орсон тул Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Энэхүү тогтоолыг холбогдох газарт хүргүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (Э.Гэрэлмаа)-д даалгасугай.

ДАРГА Э.ЭРДЭНЭБАТ