A

A

A

Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 251

Улаанбаатар хот

АУДИТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ЖИШИГ ҮНЭ ТОГТООХ ТУХАЙ

Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсэг, Үндэсний аудитын газрын саналыг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. Төсвийн байгууллага, Монгол Улсын Засгийн газраас санхүүжиж байгаа төслийн жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитын үйлчилгээний төлбөрийн хэмжээг нэгдүгээр хавсралтаар, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитын үйлчилгээний төлбөрийн жишиг үнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

Хоёр. Төсвийн байгууллага, Монгол Улсын Засгийн газраас санхүүжиж байгаа төсөл, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгжийн жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитын үйлчилгээ үзүүлэгчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулан ажилласугай.

Гурав. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2007 оны "Тушаал шинэчлэн батлах тухай" 213 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

Дөрөв. Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Ч.Чимидсүрэн/-т даалгасугай.

САЙД Ч.ХҮРЭЛБААТАР

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ 

2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 113                       

Улаанбаатар хот 

АУДИТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ЖИШИГ ҮНЭ ТОГТООХ ТУХАЙ

Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Төсвийн байгууллага, Монгол Улсын Засгийн газраас санхүүжиж байгаа төслийн жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитын үйлчилгээний төлбөрийн жишиг үнэ"-ийг нэгдүгээр, "Төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитын үйлчилгээний төлбөрийн жишиг үнэ"-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус тогтоосугай.

2. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2018 оны "Аудитын үйлчилгээний төлбөрийн жишиг үнэ тогтоох тухай" 251 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Б.Болормаа/-т даалгасугай.

САЙД Б.ЖАВХЛАН