- Нүүр
- Эрх зүйн акт
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй
Текст томруулах
A
A
A
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 277
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Усан замын тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.13 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.“Усан замын объект болон усан замын тээврийн хэрэгслийн техник ашиглалтын дүрэм”-ийг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /М.Энхболд/, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /А.Батболд/-т тус тус даалгасугай.
3.“Усан замын обьект болон усан замын тээврийн хэрэгслийн техник-ашиглалтын дүрэм” батлагдсантай холбогдуулан Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2005 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 23 дугаар тушаалын 3 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Я.СОДБААТАР