A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 336

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Баяжуулсан хүнсний тухай хуулийн 5.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2018 оны 30 дугаар тогтоолын 1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Албан журмаар баяжуулах хүнсний жагсаалт"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Албан журмаар баяжуулах хүнсний төрөл тус бүрээр бүтээгдэхүүний стандарт боловсруулж 2019 оны II улиралд багтаан батлуулах, БГ-055 ангиллын буудайн гурилыг баяжуулах бэлтгэл ажлыг үе шаттайгаар зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нарт тус тус даалгасугай.

3. Албан журмаар хүнс баяжуулах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Цагаанхүү)-т даалгасугай.

4. Энэ тогтоолыг Баяжуулсан хүнсний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.БАТЗОРИГ

Эрүүл мэндийн сайд Д.САРАНГЭРЭЛ