


МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дугаар А-308 Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх заалт, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банкны тухай хуулийн 43.6, 55.4 дэх хэсгийг тус тус үндэслэн, Банкны хяналт шалгалтын хорооны 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зөвлөмжийг харгалзан ТУШААХ нь:
1.“Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах, хэрэгжүүлэх журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Н.Батсайхан), Дотоод аудитын газар (Д.Аюуш)-т тус тус даалгасугай.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН
