A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 377

Улаанбаатар хот

Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журмыг шинэчлэн батлах тухай

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. "Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Хорооны 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 244 дүгээр тогтоолоор баталсан "Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Б.Ариунаа/-нд даалгасугай.

ДАРГА С.ДАВААСҮРЭН