A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМАГ ХАЛХГОЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 10-р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 53

Хамардаваа

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын аравдугаар хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан зурагласан газрын үнэлгээний бүсийн зургийг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөрийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээгшинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга/Х.Хүрэл-Эрдэнэ/-д даалгасугай

3.Энэхүү тогтоолыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Ц.НАСАНХҮҮ

ДОРНОД АЙМАГ ХАЛХГОЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

10-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 07

Хамардаваа

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ээлжит аравдугаар хуралдаанаар хэлэлцээд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаатай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар хуралдааны "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 53 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар хуралдаанаар баталсан "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 53 дугаар тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авахыг Ажлын албанд үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Э.БЯМБАЖАРГАЛ