Хэвлэх DOC Татаж авах
ХАЛХГОЛ СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ДОРНОД АЙМАГ
ХАЛХГОЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 10-р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр                                                                            Дугаар 53                                                                                           Хамардаваа

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, Газрын төлбөрийн тухайхуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын аравдугаар хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан зурагласан газрын үнэлгээний бүсийн зургийг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөрийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээгшинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвттөвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга/Х.Хүрэл-Эрдэнэ/-д даалгасугай

3.Энэхүү тогтоолыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

ДАРГА                       Ц.НАСАНХҮҮ