A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМАГ

ЧУЛУУНХОРООТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 8-р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр

Дугаар 05

Эрээнцав

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН БҮС, ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дугаар заалт, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит Наймдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сумын төвийн үнэлгээ, татвар төлбөрийн бүсийн хил заагийг шинэчлэн 1 дүгээр хавсралтаар тогтоосугай.

2. Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг үнэлгээний тойргийн дугаарт харгалзуулан 2 дугаар хавсралтаар баталсугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 06 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэн байгуулж 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөн ажиллахыг сумын Засаг дарга /З.Гэрэлт-Од/-д үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Х.БАТБАЯР

ДОРНОД АЙМАГ ЧУЛУУНХОРООТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН 9-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 9/01

Эрээнцав

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 9 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны "Газрын төлбөрийн бүс, хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 05 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Тогтоол хүчингүй болгосонтой холбоотойгоор Захиргааны хэм, хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулахыг Ажлын албаны дарга /Б.Золгэрэл/-д үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА П.ГАНТУЛГА