Хэвлэх DOC Татаж авах
ЧУЛУУНХОРООТ СУМЫН ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН БҮС, ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ДОРНОД АЙМАГ

ЧУЛУУНХОРООТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 8-р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр                                                    Дугаар 05                                                                                         Эрээнцав

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН БҮС, ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол УлсынЗасаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д/, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дугаар заалт, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит наймдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын төвийн үнэлгээ, татвар төлбөрийн бүсийн хил заагийг шинэчлэн 1 дүгээр хавсралтаар тогтоосугай.

2.Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг үнэлгээний тойргийн дугаарт харгалзуулан 2 дугаар хавсралтаар баталсугай.

3.Энэтогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 06 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэн байгуулж 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дага жмөрдөн ажиллахыг сумын Засаг дарга /З.Гэрэлт-Од/-д үүрэг болгосугай.

 

ХУРЛЫН ДАРГА                             Х.БАТБАЯР