A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМАГ МАТАД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 10-р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр

Дугаар 12

Зүүн булаг

ГАЗАР НУТГИЙН БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТАТВАР, ТӨЛБӨР ҮНЭЛГЭЭНИЙ БҮС, ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2."д", 18.2, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1,2,4,7 дугаар хавсралтыг үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар Хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын төвийн газар нутгийн бүсчлэлийн хилийн зааг болон газрын татвар, төлбөрийн үнэлгээний бүсийн хил заагийг нэгдүгээр хавсралтаар, газрын үнэлгээний зэрэглэл, газрын төлбөрийн хувь хэмжээ, харгалзах итгэлцүүрийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтийг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА С.ЭНХБОЛД

ДОРНОД АЙМАГ МАТАД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 8 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 23

Зүүн булаг

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 10/01 тоот тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн "Газар нутгийн бүсчлэл, газрын татвар, төлбөрийн үнэлгээний бүс, төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 12 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Хүчингүй болгосон тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ц.Ариунгэрэлд үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Б.ГАНБАТ