A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМАГ

ЧОЙБАЛСАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 7-р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 07

Хулстай

ГАЗАР НУТГИЙН БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТАТВАР, ТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ БҮС, ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1, 2, 4, 7 дугаар хавсралтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Чойбалсан сумын газар нутгийн бүсчлэлийн хилийн заагийг нэгдүгээр хавсралтаар, Газрын татвар, төлбөрийн үнэлгээний бүс, төлбөрийн хувь хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2011 оны 49, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдааны 2016 оны 12 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Батлагдан гарсан тогтоолтой холбогдуулан газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэн байгуулж 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөн ажиллахыг сумын Засаг дарга /Ц.Ариунболд/, Газрын даамал /Ж.Мөнхцэцэг/, Татварын байцаагч /Д.Батцэцэг/ нарт үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Ц.БАЯРЦОГТ

/Чойбалсан сумын ИТХ-ын 2020 оны 03 дугаар тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/

ДОРНОД АЙМАГ ЧОЙБАЛСАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 6-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 39

Хулстай

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаатай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдааны "Газар нутгийн бүсчлэл, газрын татвар, төлбөрийн үнэлгээний бүс, төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 07 дугаар хуралдаанаар баталсан "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 07 дугаар тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авахыг Ажлын албанд үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Ч.УУГАНБААТАР