Хэвлэх DOC Татаж авах
ЧОЙБАЛСАН СУМЫН ГАЗАР НУТГИЙН БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТАТВАР, ТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ БҮС, ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ДОРНОД АЙМАГ

ЧОЙБАЛСАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 7-р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр                                                  Дугаар 07                                                                        Хулстай

ГАЗАР НУТГИЙН БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТАТВАР, ТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ БҮС,
ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1, 2, 4, 7 дугаар хавсралтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Чойбалсан сумын газар нутгийн бүсчлэлийн хилийн заагийг нэгдүгээр хавсралтаар, Газрын татвар, төлбөрийн үнэлгээний бүс, төлбөрийн хувь хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2011 оны 49, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдааны 2016 оны 12 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Батлагдан гарсан тогтоолтой холбогдуулан газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэн байгуулж 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөн ажиллахыг сумын Засаг дарга /Ц.Ариунболд/, Газрын даамал /Ж.Мөнхцэцэг/, Татварын байцаагч /Д.Батцэцэг/ нарт үүрэг болгосугай.

 

 

 

ХУРЛЫН ДАРГА                        Ц.БАЯРЦОГТ