A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ӨЛЗИЙТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар 09/03

Агуйт

ХОГ ХАЯГДЛЫН ТӨЛБӨР ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1.2-ын "д", Татварын ерөнхий хуулийн 7.4.17, Хог хаягдлын тухай хуулийн 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сум, нутаг дэвсгэрт мөрдөх Хог хаягдлын хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжид хог хаягдлын төлбөр ноогдуулан, төлбөр хураамжийг орон нутгийн орлогот оруулж ажиллахыг сумын Засаг дарга

/Ё.Рэнцэндорж/, Татварын улсын байцаагч /О.Лхагвасүрэн/, Байгаль орчны хяналтын байцаагч /Д.Цэдэнхүү/, Багийн Засаг дарга нарт даалгасугай.

3.Тогтоолын биелэлтийг хангаж, орлогыг бүрдүүлж дүнг сумын ИТХ-д жилийн эцэст танилцуулахыг сумын Засаг дарга /Ё.Рэнцэндорж/, Төрийн сангийн төлөөлөгч

/А.Цэдэндамба/- нарт үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулж сумын ИТХ-ын төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталсан 06/05 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА Д.ЖАМБАЛСҮРЭН