A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМАГ

ЭРДЭНЭДАЛАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 19

Сангийн далай

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "д" дахь хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Тус сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанарыг харгалзан газрын үнэлгээний бүсийн зураг /худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хэрэгцээ, хөдөө аж ахуй үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэлийн зориулалтаар/-г 1 дүгээр хавсралтаар, "Хот, тосгон бусад суурин газрын үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг 2 дугаар хавсралтаар, Хөдөө аж ахуйн газрын суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг 3 дугаар хавсралтаар, Хөдөө аж ахуйн барилга байгууламжийн зориулалттай газрын 1 га газрын суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг 4 дүгээр хавсралтаар, Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газрын 1 га газрын суурь үнэлгээ, итгэлцүүр газрын төлбөрийг 5 дугаар хавсралтаар, зам, шугам сүлжээний зориулалттай газрын суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг 6 дугаар хавсралтаар тус тус тогтоосугай.

2. Иргэн аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /С.Мөнхбаатар/, газрын даамал /Э.Ууганцэцэг/ нарт үүрэг болгосугай.

3. Шинэчилсэн газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр тогтоосугай.

4. Уг тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2014 оны 10 дугаар сарын 4-ны өдрийн 24 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА Н.ЧУЛУУН

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЭРДЭНЭДАЛАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 47

Сангийндалай

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1.Монгол улсын "Газрын төлбөр тогтоох тухай хууль"-ийн 6-р зүйлийн 6.3 дахь заалтад өөрчлөлт орж, 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 19 дүгээр тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн "Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" 40 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Н.ЧУЛУУН