Хэвлэх DOC Татаж авах
ЭРДЭНЭДАЛАЙ СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ДУНДГОВЬ АЙМАГ
ЭРДЭНЭДАЛАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫНТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр                                                      Дугаар 19                                                                          Сангийн далай

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн “д” дахь хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар  тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанарыг харгалзан газрын үнэлгээний бүсийн зураг /худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хэрэгцээ, хөдөө аж ахуй үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэлийн зориулалтаар/-г 1 дүгээр хавсралтаар, “Хот, тосгон бусад суурин газрын үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг 2 дугаар  хавсралтаар, Хөдөө аж ахуйн газрын суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг 3 дугаар хавсралтаар,  Хөдөө аж ахуйн барилга байгууламжийн зориулалттай газрын 1 га газрын суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг 4 дүгээр хавсралтаар, Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газрын 1 га газрын суурь үнэлгээ, итгэлцүүр газрын төлбөрийг 5 дугаар хавсралтаар, зам, шугам сүлжээний зориулалттай газрын суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг 6 дугаар хавсралтаар  тус тус тогтоосугай.

2.Иргэн аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /С.Мөнхбаатар/, газрын даамал /Э.Ууганцэцэг/ нарт үүрэг болгосугай.

3.Шинэчилсэн газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр тогтоосугай.

4.Уг тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2014 оны 10 дугаар сарын 4-ны өдрийн 24 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

 

 

ДАРГА                      Н.ЧУЛУУН