Хэвлэх DOC Татаж авах
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ТҮР СААТУУЛАХ ХАШАА /БАЙР/ АЖИЛЛУУЛАХ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

ЗАВХАН АЙМАГ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр                                                              Дугаар 42                                                                                                             Улиастай

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ТҮР СААТУУЛАХ ХАШАА /БАЙР/ АЖИЛЛУУЛАХ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1.4,25 дугаар зүйлийн 25.1, 25 дугаар зүйлийн 25.4, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 дэх заалтуудыг үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Аймгийн төвд 900метр квадрат талбай бүхий “Тээврийн хэрэгслийг түр саатуулах байр” /хашааг/-г ажиллуулсугай.

2.Түр саатуулах хашаа /байр/-ны нэг хоногийн төлбөрийг мотоцикл 2000 төгрөг, суудлын автомашин болон 3.5 тонн хүртэлх жинтэй бүх ачааны авто машин 3000 төгрөг байхаар тогтоосугай.

3.Зам тээврийн осолд холбогдсон болон эрүүгийн хэргийн улмаас түр саатуулагдсан тээврийн хэрэгслээс дээд тал нь 10 хоногийн түр саатуулах хашаа /байр/-ны төлбөр авахаар тогтоосугай.

4.Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

5.Тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа /байр/ ажиллуулахад тавигдах шаардлагыг холбогдох хуулийн хүрээнд хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга /Д.Батсайхан/, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа /С.Цэрэнсамбуу/ нарт даалгасугай.

6.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга /Ц.Балхярваа/-д үүрэг болгосугай.

 

 

 

ДАРГА                                   Ц.БАЛХЯРВАА