Хэвлэх DOC Татаж авах
АРВАЙХЭЭР СУМ-ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ
АРВАЙХЭЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр                                                                    Дугаар 8/13                                                                                                     Арвайхээр

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

“Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай” хуулийн 18.1.2.д, Татварын ерөнхий хуулийн 8.7, Хог хаягдлын тухай хуулийн 9.2.2, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 08 дугаар тогтоолын хавсралт “Хог хаягдлын норматив, төлбөрийн хэмжээ”-г тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн 08 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Арвайхээр хотын хэмжээнд мөрдөгдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар тогтоосугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу аж ахуй нэгж, байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн, хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга бөгөөд хотын Захирагч /О.Пүрэвдорж/-д үүрэг болгосугай.

 

 

ДАРГА                                Д.АМАРТҮВШИН