A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ АРВАЙХЭЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 8/05

Арвайхээр

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан зурагласан газрын үнэлгээний бүсийн зураг (гэр бүлийн хамтын хэрэгцээ)-ийг нэгдүгээр, Худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газрын үнэлгээний бүсийн зургийг хоёрдугаар, Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ, итгэлцүүр, төлбөрийн хэмжээг гуравдугаар, Хот, суурингийн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг дөрөвдүгээр хавсралтаар, Зам, шугам сүлжээний газрын төлбөрийн хэмжээг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /О.Пүрэвдорж/, Газрын даамал /Н.Энхболд, Ш.Адъяадолгор/ нарт даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны "Газрын суурь үнэ болон газрын үнэлгээний бүсчлэл шинэчлэн тогтоох тухай" 36 дугаар тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр хүчингүйд тооцож, 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн шинэ тогтоолыг дагаж мөрдсүгэй.

ДАРГА Д.АМАРТҮВШИН

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 7/09

Арвайхээр

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Шинээр батлагдан хэрэгжиж буй холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэн Арвайхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 8/05 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Дээрх хүчингүй болгож буй тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 4085 дугаарт бүртгэгдсэн тул холбогдох материалыг бүрдүүлэн Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2022 оны 3 дугаар сард багтаан уламжлан, улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ц.Тунгалаг)-т даалгасугай.

3.Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэм хэмжээ тогтоох эрх, чиг үүргийг хэрэгжүүлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас 2022 онд шинээр баталсан "Сумдын газрын үнэлгээний бүсийн зураг, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" шийдвэр болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүчингүй болсон тогтоолыг иргэд, аж ахуй нэгжүүдэд сурталчилж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ц.Тунгалаг), Ажлын алба, сумын Засаг даргын Тамгын газрын дарга (С.Ганчимэг) нарт үүрэг болгосугай.

ДАРГА Ц.ДОНЬДДОРЖ