Хэвлэх DOC Татаж авах
Аргачлал шинэчлэн батлах тухай /Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ/

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр              
Улаанбаатар хот

Дугаар 208

Аргачлал шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь  хэсэг, Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлалыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гүнболд/-т үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаал батлагдсантай холдбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 15 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                     Х.БАДЕЛХАН