Хэвлэх DOC Татаж авах
ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр                                            Дугаар A/48                                                                                   Улаанбаатар хот

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ  

“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, “Мал, амьтны  эрүүл   мэндийн тухай” хуулийн  11 дүгээр зүйлийн 11.2 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Иж балнад өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг нэгдүгээр, Мал, амьтны листериоз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг хоёрдугаар, Никробактериоз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг гуравдугаар, Колибактериоз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг дөрөвдүгээр, Хонины дотрын халдварт хордлого өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг тавдугаар, Адууны сахуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг зургаадугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газар /Б.Болдбаатар/-т үүрэг болгосугай.

 

ДАРГА                                   Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ