A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
  • БАЯНХОНГОР АЙМГИЙН СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМАГ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 14/08

Номгон

"СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ" ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит XIY хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, архидан согтуурахтай тэмцэх зорилгоор "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Журам батлагдсантай холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс өмнө олгосон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа журмын нэг дэх хэсгийг баримталж шинээр олгохдоо журмыг хэрэгжүүлж худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон цэгийн тоо нормативт нийцүүлэн арга хэмжээ авч, цагийн хуваарийг өвөл, зуны байдлаар тогтоон мөрдүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга /Г.Батжаргал/-д даалгасугай.

3.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа явуулсан тухайн жилийн борлуулалтын орлогын нэгээс доошгүй хувийг архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, нийгмийн сайн сайхны төлөө зарцуулахад зориулахыг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд уриалсугай.

4.Журмын хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /Д.Уранчимэг/, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс /Д.Ихбаяр/, Мэргэжлийн хяналтын газар /Н.Бямбадорж/, Цагдаагийн газар /Ц.Анхбаяр/, Татварын хэлтэс /С.Рэнцэндагва/ нарт тус тус үүрэг болгосугай.

5.Журмын хэрэгжилтийг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулахыг аймгийн Засаг дарга /Г.Батжаргал/-д даалгасугай.

6.Энэ тогтоол гарсантай холбогдуулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2018 оны 89 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ц.ОТГОНБАЯР

БАЯНХОНГОР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 13/05

Номгон

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2003 ОНЫ 02 ДУГААР ТОГТООЛ, 2009 ОНЫ 53 ДУГААР ТОГТООЛ, АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2018 ОНЫ 14/08 ДУГААР ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ТОГТООХ нь:

1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар тогтоол, 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 53 дугаар тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 14/08 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоол гарсантай холбогдуулан 2018 оны 14/08 дугаар тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 4095 дугаарт бүртгэлээс хасуулах ажлыг зохион байгуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Т.Норов)-т даалгасугай.

ДАРГА Э.ЭНХБАТ