A

A

A

Бүлэг: 1979

ДАРХАН-УУЛ АЙМАГ

ХОНГОР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 16

Буурал

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ИТГЭЛЦҮҮРИЙН ТООН УТГЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, "Д", 18.2, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 11 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хонгор сумын нутаг дэвсгэрт газар эзэмшүүлж, ашиглуулсны төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх илтгэлцүүрийн тоон утгыг хавсралтаар баталсугай.

2.Захиргааны хэм, хэмжээний актыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн улсын бүртгэлд бүртгүүлж, Газрын үнэлгээ төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг нийтэд сурталчлан, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Т.Атархишиг/-т үүрэг болгосугай.

3.Энэхүү захиргааны хэм, хэмжээний акт гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 42, 2007 оны 17, 24, 28 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Н.ГАНБААТАР

ДАРХАН-УУЛ АЙМАГ, ХОНГОР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр

Дугаар 07

Буурал

Тогтоол хүчингүй болгох тухай

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1 дэх, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйл заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Газрын төлбөрийн тухай хуульд 2021 онд нэмэлт өөрчлөлт орсон тул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Хүчингүй болгосон захиргааны хэм хэмжээний актыг холбогдох газаррт хүргүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (Т.Атархишиг)-д даалгасугай.

ДАРГА Н.ГАНБААТАР