A

A

A

Бүлэг: 1979

/СЗХ-ны 2019 оны 441 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 27

Улаанбаатар хот

БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ДООД

ХЭМЖЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Хорооны 2016 оны 271 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх хуваарийг хавсралтаар баталсугай. /СЗХ-ны 2017 оны 91-р тогтоолоор өөрчлөн найруулсан./

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

ДАРГА С.ДАВААСҮРЭН