- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /СЗХ-ны 2019 оны 441 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/
/СЗХ-ны 2019 оны 441 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 271
Улаанбаатар хот
БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Банк бус санхүүгийн үйл ажиллагаа шинээр эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг Улаанбаатар хотод 2,500,000,000/хоёр тэрбум таван зуун сая/төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр, Дархан-Уул аймгийн Дархан сумдад 600,000,000 /зургаан зуун сая/ төгрөг, бусад аймаг, сумдад 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөг байхаар тус тус тогтоосугай./СЗХ-ны 2017 оны 90 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/
3.Энэхүү тогтоол батлагдсантай холбоотой одоо үйл ажиллагаа явуулж буй банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх, үүнтэй холбоотой бусад зохицуулалтын саналыг боловсруулж 2016 оны 12 дугаар сард багтаан Хорооны хуралд танилцуулж шийдвэрлүүлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.
4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.
ДАРГА С.ДАВААСҮРЭН
Текст томруулах
A
A
A