A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

ТАРАГТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр                                                                Дугаар 11/05                                                                                                           Хүрэмт

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ, БҮСЧЛЭЛ ШИНЭЧЛЭН

ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.дахь заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Засгийн Газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн дугаар нэршлийн зургийг нэгдүгээр, "Хөдөө аж ахуйн үнэлгээний тойргийн 1га газрын суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг хоёрдугаар, "Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалтай суурь үнэлэгээ, итгэлцүүр газрын төлбөрийн хэмжээг гуравдугаар, "Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газрын суурь үнэлэгээ, итгэлцүүр газрын төлбөрийг дөрөвдүгээр, Хот тосгон суурин газрын суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийг тавдугаар, "Худалдаа, бүх төрлийн үйлчилгээний зориулалттай газрын суурь үнэлгээ, итгэлцүүр газрын төлбөрийг зургаадугаар, Зам, шугам сүлжээний зориулалттай газрын суурь үнэлгээ, итгэлцүүр газрын төлбөрийг долоодугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэн, аж ахуйннэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газрын төлбөрийг жил бүр ногдуулан гэрээг дүгнэн орлогыг төвлөрүүлэн тогтоолыг хэрэгжүүлэн ажиллахыг сумын Засаг дарга /Х.Дашдэлэг/-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

 

 

ДАРГА                                                   Д.ЛАМЦЭРЭН