Хэвлэх DOC Татаж авах
ХӨВСГӨЛ СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ /БҮС/, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ДОРНОГОВЬ АЙМАГ

ХӨВСГӨЛ СУМЫН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр                                                Дугаар 08/15                                                        Хөвсгөл сум

 

ХӨВСГӨЛ СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ /БҮС/,
ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д” дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2018 оны182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Хөвсгөл сумын газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил зааг /гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар/-г 1 дүгээр хавсралтаар, Хөвсгөл сумын газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил зааг /Худалдаа, бүх төрлийн үйлчилгээний зориулалттай газар/-г 2 дугаар хавсралтаар, Хөвсгөл сумын газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил зааг /Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газар/-г 3 дугаар хавсралтаар, Хөвсгөл сумын газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил зааг/Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газар/-г 4 дүгээр хавсралтаар, Хөвсгөл сумын газрын үнэлгээний бүсчлэлийн 1м.кв газрын төлбөрийн хувь, хэмжээг 5 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Шинэчилсэн газрын үнэлгээний бүсийн хил заагийг газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тогтооход дагаж мөрдөхийг зөвшөөрсүгэй.

3.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа өдрөөс эхлэн дагаж мөрдөн, олон нийтэд сурталчлан таниулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Н.Энхбаяр/-д даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 06/07 тоот тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА                         О.ОЮУН-ЭРДЭНЭ