Хэвлэх DOC Татаж авах
САЙНШАНД СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ,ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ДОРНОГОВЬ АЙМАГ

САЙНШАНД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2018 оны 12 дугаар сарын 14-нйи өдөр                                                                                                        Дугаар 15                                                                                                                                                                Сайншанд сум

 

СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн “д” заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дах хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрийг газар ашиглалтын зориулалт тус бүрээр зурагласан газрын үнэлгээний бүсийн зураг, бүсийн хил хязгаарыг 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хавсралтаар, газрын үнэлгээний бүсчлэлийн 1 м.кв газрын жилийн төлбөрийн хувь, хэмжээг 7 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Шинэчлэн баталсан газрын үнэлгээний бүсийн хил заагийг газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тогтооход дагаж мөрдөхийг зөвшөөрсүгэй.

3.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, хянуулан захиргааны хэм хэмжээний актын жагсаалтад батлагдсанаас хойш дагаж мөрдөхийг сумын Засаг дарга /С.Одбаярт/-д даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 03/04 тооттогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

           

                                    ДАРГА                                   Д.ЭРДЭНЭБАЯР