A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
  • ХАН-УУЛ ДҮҮРЭГ- ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ (БҮС)-ИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦОХ ИТГЭЛЦҮҮРИЙН ТООН УТГА, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААГ, ХЯЗГААРЫГ ТОГТОО ХТУХАЙ
Бүлэг: 1979

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 11

Улаанбаатар хот

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ (БҮС)-ИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦОХ ИТГЭЛЦҮҮРИЙН ТООН УТГА, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААГ, ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2"д", 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018о ны 182 дугаар тогтоолын 1, 2 дугаар заалтыг тус тус үндэслэн дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит VI хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаар /солбицол, газрын зааг, хязгаарын зураг/-ыг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг хоёрдугаар хавсралтаар, хөдөө аж ахуйн газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Шинэчлэн баталсан итгэлцүүр, тоон утга, хэрэглэх зааг, хязгаарын дагуу газрын төлбөрийн ногдуулалтыг хийж, нийслэлийн төсвийн орлогод төвлөрүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг байгуулж ажиллахыгдүүргийн Засаг дарга /Ж.Алдаржавхлан/-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.ЦЭРЭН

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 16

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгийг тус тус үндэслэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуулинд өөрчлөлт орсонтой холбогдуулан Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны "Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай" 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Уг тогтоолыг холбогдох материалын хамт Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг Хурлын Ажлын албанд үүрэг болгосугай.

ДАРГА Г.БАТСАЙХАН