A

A

A

Бүлэг: 1979

ДОРНГОВЬ АЙМАГ ЗАМЫН-ҮҮД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 10/12

Замын-Үүд сум

СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ /БҮС/, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "д" заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрийг газар ашиглалтын зориулалт тус бүрээр зурагласан газрын үнэлгээний хил заагийнзургийг 1, 2, 3, 4, 5 дугаар хавсралтаар, газрын үнэлгээний бүсчлэлийн 1 м.кв газрын жилийн төлбөрийн хувь, хэмжээг 6 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Шинэчилсэн газрын үнэлгээний бүсийн хил заагийг газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тогтооход дагаж мөрдөхийг зөвшөөрсүгэй.

3.Энэхүү тогтоолыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөн, олон нийтэд сурталчлан таниулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Н.Алдарбаяр/-д даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 23 тоот тогтоол, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 33 тоот тогтоол, 2018 оны 09/03 тоот тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.АНХБАЯР

ДОРНОГОВЬ АЙМАГ ЗАМЫН-ҮҮД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 07/29

Замын-Үүд сум

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт "...Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно" гэж заасан тул Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны "Сумын газрын үнэлгээний зэрэглэл, газрын төлбөрийн хувь, хэмжээг тогтоох тухай" 10/12 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Энэхүү тогтоолыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яаманд уламжилж, хүчингүй болсон тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасуулах ажлыг зохион байгуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга (А.Анхтуяа)-д даалгасугай.

3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Нутгийн удирдлагын хөгжлийн хороо"-ны дарга (О.Үүрцайх), сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга (А.Анхтуяа) нарт даалгасугай.

ДАРГА Н.АЛДАРБАЯР