A

A

A

Бүлэг: 1979

/Жаргалант сумын ИТХ-ын 2019 оны15/02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

БАЯНХОНГОР АЙМАГ ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 13/03

Жаргалант сум

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "Д", Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн хавсралтаар баталсугай.

2.Сумын Засаг дарга Д.Сайнбилэг/-д ДААЛГАХ нь:

2.1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг батлагдсан тарифын дагуу аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэх

2.2.Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх иргэнийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах

2.3.Тогтоолын хэрэгжилтийг жил бүрийн эцэст Иргэдийн Төлөөлөгдийн Хуралд тайлагнаж байх

3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ж.УРАНЧИМЭГ