A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ

АЛТАНШИРЭЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 29

Алтанширээ сум

СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ /БҮС/, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дах хэсгийн "д" заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дах хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1."Алтанширээ сумын газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил зааг /Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай/"-г 1 дүгээр хавсралтаар, "Алтанширээ сумын газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил зааг /Худалдаа, бүх төрлийн үйлчилгээний зориулалттай/"-г 2 дугаар хавсралтаар, "Алтанширээ сумын газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил зааг /ХАА-гаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газар/"-г 3 дугаар хавсралтаар, "Алтанширээ сумын газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил зааг /ХАА-н үйлдвэрлэлийн зориулалттай газар/"-г 4 дүгээр хавсралтаар, "Алтанширээ сумын газрын үнэлгээний бүсчлэлийн 1м.кв газрын төлбөрийн хувь хэмжээ"-г 5 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Шинэчилсэн газрын үнэлгээний бүсийн хил заагийг газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тогтооход дагаж мөрдөхийг зөвшөөрсүгэй.

3.Энэхүү тогтоолыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөн, олон нийтэд сурталчлан таниулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Мөнхтулгад даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1997 оны 15 тоот тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.ГАН-ОД

/Алтанширээ сумын ИТХ-ын 2019 оны 26 дугаар тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/

ДОРНОГОВЬ АЙМАГ АЛТАНШИРЭЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 7/49

Чулуунгишгэр

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж байгаатай холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн "Сумын газрын үнэлгээний зэрэглэл бүс, газрын төлбөрийн хувь, хэмжээг тогтоох тухай" 29 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэхүү тогтоолыг холбогдох газруудад хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авч ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (М.Баярцэцэг)-т даалгасугай.

ДАРГА Б.ГАН-ОД