Хэвлэх DOC Татаж авах
ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ /зам ашигласны төлбөр авах/

ХЭНТИЙ АЙМАГ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НАЙМДУГААР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр                                                                        Дугаар 03                                                                                                        Чингис хот

ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалт, Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Наймдугаар Хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1.Хэнтий аймгийн орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг барих, засварлах, арчлах, хамгаалах, тохижуулах ажлыг сайжруулах зорилгоор орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж буй тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр авах хэмжээг 1 дүгээр хавсралтаар, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж буй тээврийн хэрэгслээс төлбөр хураах цэгийг 2 дугаар хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан “Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж буй тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр авах журам"-ыг хуулийн дагуу гаргаж хэрэгжүүлэхийг аймгийн Засаг даргад даалгасугай.

 

ДАРГА                                     Л.БАТСАЙХАН