Хэвлэх DOC Татаж авах
СОНГИНХАЙРХАН ДҮҮРЭГ- ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ (БҮС)-ИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦОХ ИТГЭЛЦҮҮРИЙН ТООН УТГА,  ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААГ, ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ

СОНГИНХАЙРХАН ДҮҮРЭГ
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр                                                                         Дугаар 7/11                                                                                      Улаанбаатар хот

 

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ (БҮС)-ИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦОХ ИТГЭЛЦҮҮРИЙН ТООН УТГА,

ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААГ, ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “д”,  25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай”182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын долоодугаар Хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаарыг /солбицол, газрын зааг хязгаарын зураг/ нэгдүгээр, газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг хоёрдугаар, хөдөө аж ахуйн газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг гуравдугаар хавсралтёсоор тус тус баталсугай.

2.Газрын төлбөрийн төлөвлөгөөний биелэлтэд дэмжлэг үзүүлэх, нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэх, газрын төлбөр хуримтлуулах, газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотой иргэдэд сурталчлах ажиллагаанд шаардлагатай зардлыг төсөвт тусгаж ажиллахыг дүүргийн Засаг дарга /Ж.Сандагсүрэн/-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Хот байгуулалт, байгаль экологи, газрын асуудал эрхэлсэн хороо /Б.Баттулга/-нд үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны А/07 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

 

ДАРГА                                   Б.МӨНХЦЭЦЭГ