A

A

A

Бүлэг: 1979

СЭЛЭНГЭ АЙМАГ

ЗҮҮНБҮРЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 10

Жаргалант

ЗҮҮНБҮРЭН СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "д" заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хамтын хэрэгцээ, ХАА-н үйлдвэрлэл, ХАА-н бусад үйлдвэрлэлийн зоруилалтаар зурагласан газрын үнэлгээний зургийг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утга, 1.мкв газрын төлбөрийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Х.Бадрал/-д даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2009 оны 12 дугаар сарын 30-ны 11 дүгээр тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр хүчингүйд тооцож, 2019 оны 1 дүгээр сарын 2-ний өдрөөс эхлэн шинэ тогтоолыг дагаж мөрдсүгэй.

ДАРГА Г.БУЯННЭМЭХ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗҮҮНБҮРЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 29

Жаргалант

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйл 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоохоор хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 10 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актыг Улсын нэгдсэн бүртгэлээс хасуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Ж.Нямсүрэн/-д даалгасугай.

ДАРГА М.СҮХБААТАР